3 сая төгрөгийн эзэн болсон Ц.Номин нулимс дуслуулав

Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэж, 100 жилийн өмнөх амьдралыг эргэн сануулах Ардын журамт цэргийн мөрөөр түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэгт залуу жүжигчин Ц. Номин ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР тодорч 3 сая төгрөгийн шагналын эзэн боллоо. 37-р Точка, Төлөөс зэрэг уран сайхны киногоор олонд танигдсан авьяаслаг залуу жүжигчин.

Шагналаа гардан авахдаа тэрбээр өөрийн эрхгүй нулимс дуслуулав. Жүжигчин бүсгүй шоуны туршид өөрийгөө хэрхэн сайн жүжигчин бэ гэдгээ үзэгчдэд харуулаад авсан юм.

Жижигхэн биедээ баймгүй их адтай, авьяастай түүнийг фэнүүд нь ихээхэн урмаар тэтгэж харагдана лээ. Гоо сайхны дэлгүүрийн нүүр царай болохоос гадна өөрийн хамартаа өөрчлөлт оруулаад авсан нэгэн.

Ахдаа эрхэлдэг эрх танхи охины дүрийг бүтээсэн тэрбээр өдгөө тэс өөр болжээ.

error: Content is protected !!