Шинэхэн СТА жүжигчин Б.Мишээл үг дайв


Жүжигчин Б.Мишээл нь СУИС-д суралцаж эхэлсэн цагаасаа Дэлхийд дурласан сар, Учрал, Рэкет, One night, Нийслэл хүүхэн зэрэг чамгүй олон дэлгэцийн уран бүтээлд гол дүрийг бүтээсэн авьяаслаг залуу уран бүтээлч.

Үзэгчид түүнийг Boobies инээдмийн цувралаар нь андахгүй. Түүнд УДЭТ-т Ромео, Жульетта жүжгийн Жульеттагийн дүрд тоглох боломж тохиосон ч гурван сартай жирэмсэн байсан тул саналыг нь хүлээж авч чадаагүй гэдэг.

Тэрбээр телевизийн шоунд оролцож байх үеэрээ Соёлын тэргүүний цол тэмдгээр энгэрээ цоолж, баярын нулимс унагав.

Үүлэн үст дууны клипэнд тоглосноороо илүүтэй олонд танигдсан. Нийслэл хүүхэн олон ангит кинонд хотын рок эмэгтэйн дүрийг бүтээж фэнүүддээ илүүтэй таалагдаад авсан билээ. Хоёр мянга, арван нэгэн онд анх урлаг хэмээх дундаршгүй их далай руу хөл тавьж алхаж байсан минь саяхан юм шиг тод санагдаж байна аа. Өдгөө арван жил өнгөрөхөд надад шантрах,няцах,ухрах мөч байсангүй ээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэцүү цаг мөч байсан ч шантралгүйгээр ажлаа хийж, цаг мөч өнгөрөх тусам мэргэжилдээ дурлаж, мэргэжлээрээ амьсгалж ирсэн. Энэ хугацаанд хэн нэгэнд таалагдах гэж биш, гоё сайхан харагдах гэж биш зүгээр л зүрх сэтгэлээ дагаж, зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлсэн.

Цаашдаа ч тэмүүлсээр байх болно. Мэдээж ганцаараа биш Дэргэд минь түшдэг гэр бүлийнхэн, найз нөхөд, дэмждэг Та нартаа хязгааргүй их баярласнаа илэрхийлье. Мөн Хүсэл мөрөөдлийн минь далавчийг ургуулахад тусалсан хүндэт багш А.Ж Ж.Лхамхүү танаа гүн талархал илэрхийлье. Баярын мэндчилгээ явуулсан та нартаа маш их баярлалаа. Магадгүй зарим хүмүүсийн хувьд богинохон хугацаа ч байж магадгүй. Харин миний хувьд хэзээ ч марташгүй алдаатай, оноотой, гайхалтай он цаг байлаа. МУСТА мань миний ташуур болж өглөөХөдөлмөрийг минь үнэлсэн Та нартаа хязгааргүй их талархсанаа илэрхийлье хэмээн СТА авсан сэтгэгдлээ хуваалцлаа.

error: Content is protected !!