Аня ажилдаа эргэн орж оддыг базаж сууна


Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аня буюу Б.Халиуныг жүжигчин Хулангийн төрсөн эгч гэдгээр нь олон нийт танина. Монгол HD телевизийн стилистээр ажиллаж байгаад жирэмсний амралтаад аваад байсан ч ажилдаа эргэн оржээ.

Тэрбээр хоёрдахь амьдралаа өдгөө БШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай эхлүүлж хоёр хүүхдийн төрүүлж бүл нэмээд авсан. Ажилдаа эргэн ирж Ододтой бүжиглэе шоуны стилистээр ажиллаж байгаа юм.

Би нь Ажилдаа ороод гоё байна
Эрч хүчээр дүүрэн, торгон мэдрэмжийн тууль болсон гайхалтай хүмүүстэй хамтран ажиллаж байдаг би их азтай хүн юм
Оюуныг тэтгэж Жаргалыг үргэлжийн мөнхөд түгээж байдаг хамт олондоо хайртай гэсэн юм.

Ийнхүү өнгөлөг, шинэлэг дүр төрхтэйгээр Саранхүү шүүгчийг, С.Нарангийн гоолиг бие төгс гоо сайхантай гэдгийг нь тодотгон харуулж буй стилист нь Аня юм. Хөтлөгч Ууганааг урьд өмнө нь харж байгаагүй төрхөөр харуулж буй гэдэгтэй та ч санал нийлэх биз ээ.

error: Content is protected !!