С.Ганбаатар МАХН-аасаа гарч буйгаа ийн тайлбарлав


МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа мэдэгдэв. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн юм. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.

С.Ганбаатар Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цycлaн идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгvй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын xyлгайг зorcooroopoй гэж намайг УИХ-д сонгосон гэсэн юм.

error: Content is protected !!