М.Баярмагнай сэтгүүлч Б.Отгонд хариу барив


Сэтгүүлч Б.Отгоныг сошиалд дагагчид нь андахгүй. Тэрбээр тун саяхан телевизүүдээр гарч байсан Карантин 14 шоуг эсэргүүцэж, оролцсон жүжигчдийг алиа салбадай хэмээсэн. Тодруулбал, Алиа салбадай нарын тэнэг маазралд зориулж буй мөнгөө aмь торгooxын төлөө нойр хоолгүй зvтгэж буй эмч сувилагчдадаа ЗОРИУЛААЧ ЭЭ!! Монгол улсын Засгийн газар гэжээ.

Ковид 19-ын халдвар өдрөөс өдөрт иxcэж, нac бapaлтын тоо нэмэгдэж, эмнэлrvvд ачааллаа дийлэхгvй, эмч эмнэлгийн ажилчид өдөр шөнөгvй, нойр xooлгvй ажиллаж байхад Үзэгчдийн 3yraa цэнгэлд зориулах мөнгөөрөө aмьcгaлын аппарат авч ажилчдын цалинг нэмбэл зvгээр биш vv.

Тэгвэл түүнд жүжигчин М.Баярмагнай хариу барилаа. Жүжигчин залуу Б.Отгоныг амьдралд ам гарч болохгүй гэв. Cэтгүүлч Б.Отгон нь өдгөө Мэдээллийн урсгал гэх хөтөлбөрт оролцож байгаа юм. Уг нэвтрүүлэг нь мөн л олон телевизийн сувгаар нийтэд хүрч байгаа билээ.

Карантин 14 шоуг телевизүүд уран бүтээлчдийн өөрсдийнх нь хамтарсан бүтээлсэн байсан Засгийн газраас ямар ч санхүүжилт аваагүй болохоо телевизүүд албан ёсны мэдэгдэл гаргаж олонд хүргэсэн. Харин Мэдээллийн урсгал хөтөлбөрийг Херо Баатар найруулан олонд хүргэж буй гэх шуум дэгдсэн юм. Санхүүжилт ЗГ-аас авсан байж болзошгүй ч гэх бор шувуу нисэх болов. Түүнчлэн Мэдээллийн урсгал хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрсэсэргүүцэж байна хэмээн МСНЭ-ээс хүртэл эсэргүүцээд авлаа.

error: Content is protected !!