Эмч Б.Болдсайхан, Баабар, Д.Энхбат нарыг Ерөнхийлөгчид санал болгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчид тун удахгүй тодрох гэж байгаа юм. Хуулиараа бол УИХ-д суудалтай нам, эвслүүд дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй.

  УИХ-д МАН, АН гэсэн хоёр нам, МАХН, ИЗНН, МУНН-ын Та, бидний эвсэл, ХҮН, МСДН, Зүй Ёс Намын Зөв хүн-Электорат эвсэл гэсэн хоёр эвсэл буюу нийт дөрвөн субьект Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байна.

  Үүнээс МАН МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь ээ. АН өнөөдөр нэр дэвших сонирхолтой хүмүүсээ бүртгээд, цахим сонгууль явуулах хэлбэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах гэнэ. ХҮН, МСДН, Зүй Ёс Намын Зөв хүн-Электорат эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой гурван хүнийхээ нэрийг бэлэн болгожээ.

ХҮНамаас УИХ-ын гишүүн, Монголын Ногоон Намын дарга асан, Датаком ХХК-ы захирал Д.Энхбат, Сонгдо эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан нарыг санал болгож буй бол  Зөв хүн-Электорат эвслийн нэг субьект МСДН-ын дарга А.Ганбаатар нийтлэлч Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ. Мөн хэрэв УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ынхаа сунгаанд ялагдвал Зөв хүн-Электорат эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар яригдаж буй юм байна.

error: Content is protected !!