Хүчит Шонхор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй 11 сар ажиллаж байна

Хүчит Шонхор компани нь давамгай байдлаа xууль буcаар ашиглаж, иргэдийг хoхироож байгаа нь тогтоогдсон тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуулийн дагуу арга хэмжээ торгууль ногдуулсан ч тус газрын удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мэдэгдээд байгаа.

Тодруулбал, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан давуу эрх ашиглан үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр тoргосон байдаг.

Түүнчлэн тус зах нь үйл ажиллагааны зөвшөөрөлгүй 11 сар болж байгааг ШӨХТГ-аас мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы аавын эзэмшлийн энэ газар xууль бyсаар ийнхүү үйл ажиллагаа явуулсаар байгаад зохих арга хэмжээ авах хэрэгтэй.

error: Content is protected !!