Г.Угалзцэцэг тамирчин хүргэнтэй болжээ


МУГТ Г.Угалзцэцэг хүү, охин хоёртой. Охин нь ээжийгээ дуурайж тамирчин болсон. М.Мойлоо өдгөө айлын бэр болж, тусдаа гарчээ.

Тэрбээр тамирчин замналд хөл тавиад таван жилйн нүүрийг үзэж яваа. 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий Women’s Model bikiniтөрөлд хүрэл медаль хүртэж байсан юм.

Мөн 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн. АШУҮИС-ийг төгссөн бөгөөд насны ханиараа бодибилдингийн тамирчин залууг сонгожээ.

МУГТ Г.Угалзцэцэг Ээжтэйгээ олон улсын хоёр тэмцээнд оролцож, Дэлхийн аваргаас Junior буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалыг хүртсэн.

Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Удахгүй 22 нас хүрч насанд хүрэгчдийн бикини ангилалд өрсөлдөх болно. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг хэмээн охиныгоо магтаж байсан удаатай.

error: Content is protected !!