Жүжигчин Т.Хулангийн aтaapxaм өөрчлөлт


Өдгөө 38 настай жүжигчин Т.Хулан өөрийн гадаад гоо үзэмждээ ихээхэн анхаарал тавих болжээ. Тэрбээр тун саяхан хамар, урууландаа шинэхэн өөрчлөлтийг хийлгэсэн байна. Уншигч та түүний өөрчлөлтийг гэрэл зургуудаас нь илүү тодхон хараарай.

Өдгөө гурван хүүхдийн ээж болсон жүжигчин бүсгүй анх нөхөртөө жил гаруй хугацаанд найрагдсан гэдэг. Найруулагч Д.Галбаяртай оюутан байхдаа найзууд байж. Харин хайрын харцаар хардаггүй байсан аж.

Тэгээд СУИС-иа төгсөх гээд дипломын жүжгэн дээр хамтарч ажиллаж байхдаа Галаа түүнийг анзаарч, эмэгтэй хүн гэж харж эхэлсэн байна. Харин би найз гэж ойлгоод л явдаг байсан.

Тэгээд л сургуулиа төгсөөд хамтарч нэвтрүүлэг энэ тэр хийж байсан үеэс хөөрхөн Т.Хуланг Д.Галбаяр найруулагч жил гаруй хугацаанд эргүүлсээр зөвшөөрүүлж. Ингээд хосууд хоёр жил үерхэж байгаад нэг гэрт оржээ.

Олноо хөөрхөн Т.Хулан хэмээгддэг тэрбээр хамар, уруулдаа дээрх өөрчлөлтийг хийлгүүлжээ. Улам ч хөөрхөн болсон түүний өөрчлөлт олон бүсгүйчүүдийн цагаахан атаархалыг төрүүлээд байгаа гэнэ шүү.

error: Content is protected !!