Домог IZ коронаг ялан дийлжээ

Залууст үнэтэй машин унаж, мэдлэг чадвараараа мөнгө олдог хэмээгдэн танигдсан нэгэн бол Г.Ирээдүй. Сошиалд түүнийг Домог IZ гэдгээр нь илүүтэй таньдаг.

Тэгвэл тэр саяхан корона туссан тухайгаа хүмүүс хуваалцаж зөвлөгөө өгсөн юм. Учир нь эхний шинжилгээгээр сөрөг гараад давтан шинжилгээнд эерэг гарсан байна. Ингээд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж өнөөдөр эдгэрч эмнэлгээс гарлаа.

11 хоног хэвтэж эмчлүүлэх хугацаанд өөрийн гэр бүлийн гишүүн шиг нойр хоолгүй асарч, эмчилсэн ХӨСҮТ-н нийт ажилтан, үйлчлэгч, сувилагч, асрагч, эмч нартаа маш их баярлалаа. Маш олон хүн хурдан эдгээрэй гэж сэтгэгдэл бас захиа бичсэн нь их сэтгэлийн дэм өглөө.

Далимаар нь сайхан анд нөхөртэй боллоо.Та хэд минь хувийн ариун цэвэрээ сайн хангаж, амин дэмтэй хоол идэж, гадуур тэнэлгүй вакцинаа хийлгээд аваарай.СЭТГЭЛЭЭР ДЭМЖСЭН БҮХ ХҮНДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА гэв.

error: Content is protected !!