Хүчирхэг хань О.Ариунзулын төгс бие

Азийн топ модель О.Ариунзул Монголын сайхан 10 бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.Тэрбээр хөдөлгөөн, эрт босох, ном уншиж байгаадаа талархах, урам зориг тэмүүллээр дүүрэн урагшаа тэмүүлэх, оюун бодлоо үргэлж гэгээлэг эерэг тайван байлгах, бусдаас үргэлж авах биш өгч бусдын сайн сайханд аз жаргал мэдрэх, сайн сайхныг л түгээх нь сайхан байдаг хэмээсэн.

О.Ариунзул хөдөлгөөний сүүлийн жилүүдэд их л чухалчилдаг болсон. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөний өдөр бүр хийж амьдралынхаа хэвшил болгоод буй түүний бие үнэхээр төгс болжээ.

Тэрбээр эр нөхөртөө хэрхэн их тэвчээр зүтгэл гаргах, сайхан байсан цаг хугацаагаа эргүүлэн авчирна гэдэгт итгэ гэсээр хатуухан цаг мөчийг хамтдаа даван туулсан хүчирхэг хань гэнэ. Үүнийг нь ч дуучин Б.Амархүү нэгэн подкастын зочноор орохдоо хэлсэн удаатай. Би өөрийгөө амьдралынхаа ханийг зөв сонгосон азтай хүн гэдгээ энэ цаг үед л илүүтэй мэдэрлээ гэсэн билээ.

Хөдөлгөөн, иог, жимс ногоо, ус сайн хэрэглэх, мах сайн идэх, ном унших, шинэ зүйл сурах, алдааг өөрөөсөө хайх, уучлах, өөрийгөө байгаагаар нь хайрлаж бусадтай өөрийгөө харьцуулахгvй бусдыг шvvмжлэхгvй, гоё зорилго тэмvvлэлдээ их цаг зав гаргавал сайхан сэтгэл эерэг бодол чамайг хамгийн гоё газар pуу хөтлөх болно гэж О.Ариунзул зөвлөв.

error: Content is protected !!