Р.Отгонбаяр Навчаа эгч бид нapыг анх эзэнгvй rөлөr байхад чинь тэжээcэн шvv гээл зaгнaдaг гэв


Хүүхнүүдийн хүсэмжит залуу болох Тулгат буюу Р.Отгонбаяр саяхан Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн. Шинэхэн СТА Бажи Ялалтын влогт уригдан оролцоод Хэцүү ангийг базсан жүжигчин Б.Навчаагаас их айдаг гэлээ.

37р Точка кинонд Тулгатын дүрд тоглохоосоо өмнө 10 гаруй жил арын албанд зүтгэсэн гэдэг. Анх Хэцүү анги олон ангит кинонд олны хэсэгт оролцон тоглож явжээ.

Хамгийн сүүлд Нийслэл хүүхэн кинонд тоглож үзэгчдээс дажгүй үнэлгээг авсан нэгэн. Тэрбээр Бажи Ялалт влогт оролцоод үзэгчдээс хүүхдээрээ зантай, эвдрээгүй залуу юм байна гэх магтаалыг сонсов. Олны хэл амнаас ихэд айдаг Р.Отгонбаяр тэр бүр нэвтрүүлэгт оролцож ам нээгээд байдаггүй.

Жүжигчин Б.Навчаа Р.Отгонбаяр, Можуух, Тагтаа гээд Хэцүү ангид тоглосон залуусыг эзэнгvй rөлөr байхад чинь тэжээсэн шvv хэмээн зarнaдar талаар ам алдав. Удахгүй жүжигчин бүсгүй тус влогт зочноор оролцож олон хүмүүст хариу барих нь дамжиггүй боллоо.

error: Content is protected !!