10 жил Нийгмийн даатгалаа төлөөд үнэндээ л олж долоосон юм алга


Миний бие тасралтгүй 10 жил буюу 120 сар НДШ болон ХАОАТ сард 800мянга- 1.2 сая төгрөг төлсөн. Нийт дундаж бодоход 96 сая, Би улсын эмнэлэг тусламж үйлчилгээ авдаггүй очер хүнд суртал гээд.Хамгийн эхэнд 2 тунгаа хийлгэсэн. /Astra zeneca/Өнөөдөр халуураад 119 руу залгалаа 39 хүртэл халуурсан тул асуухгүй бол болохгүй санаатай. Утсаа авч байна, Нөхцөл байдлаа хэллээ Парацетомол уугаад хэвт гэнэ.

Гүйэ би нэлээн өндөр халуураад байна. ПСР аваад өгөөч гэж гуйсан бөгөөд өрхийн эмнэлэгтэйгээ ярь гэнэ. Өрхийн эмнэлэг утсаа авсангүй ажлын цаг дууссан. 119-руу Дахиад залгав Тэгвэл түргэн дууд гэнэ. Түргэн дуудлаа. Гэтэл 119 чинь ПСР хариуцдаг гээд шууд таслав. Хахаха. Зүгээр vxвэл vx гэж байгаан байна шүү. Би нийт 10жилийн хугацаанд 96 сая төгрөг төлчөөд ийм юм сонсох байсан гэжүү. Хөлөө гэмтээгээд гэмтэл ордог 6 сарын 5-нд очсон 9 сарын 07-нд хагалгааны цаг байна гэх жишээтэй.

Тэр хооронд бид яг юу хийх вэ? Шөрмөсөө тасархай чигээрээ явах уу?Миний олон найз, олон ах нар улсын байгууллага мөн МАН-д эрх бүхий албан тушаал хашдаг. Эхнээсээ уншиж байгаа байх, Яг үнэнгээ хэлэхэд та нарын тэр Нам, дарга цэрэг чинь хамаа алга. Эрүүл шудрага нийгэм хүсэж байна. Иргэндээ халтай улс за бүр эдийн засаг яриад ч хэрэггүй. Бид хэдий хүртэл ийм хүлцэнгүй байх юм бээ.

НДШ, ХАОАТ буулгана гэсэн намд нь нийт 300 хүний санал өгүүлнэ шүү. Нээрэээ шүү. Эцэст нь хувийн эмнэлэг 96 мянга төгрөгөөр цаг авав. Одоо мэдээж цагдаа нь явуулахгүй. Би 1.2 тэрбум хүнтэй хотод байсан бол гоншигнохгүйэ, 1.2 сая хүн амтай хот шүүдээ.

Share хийгээд өгөөрэй.Бид хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ?100% бодит мэдээлэл тул Том ах нар нэг юм бодох байлгүй.

Gana Amar

error: Content is protected !!