Baкцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг батална

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, 
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, 
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
  • Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
  • Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улбар шар түвшинд шилжүүлэх мэдээлэл байна. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээгдэх нь.

Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг өнөөдөр батлах учиртай.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдэхдээ, 5. 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүд- ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс гэжээ.

error: Content is protected !!