Жүжигчин Ч.Сэлэнгэ брэндийн лаа, саван, шүдэнз урлаач болжээ


Хөгжмийн зохиолч Л.Балхжавын том бэр болсон жүжигчин Ч.Сэлэнгэ гэр бүлийн хамтаар Америкт амьдарч буй. Найруулагч Б.Чингүүн тэнд уран бүтээлээ хийгээд тун завгүй явах болжээ.

Америкчуудтай хамтарсан кино хийгээд амжсан ч цар тахлын улмаас эх орондоо гаргаж чадаагүй. Тэгвэл эхнэр Ч.Сэлэнгэ нь ихэрүүдээ сургуульд нь зөөхөөс гадна лаа урлаач болсон гэнэ.

Өөрийн нэрээр лаандаа нэр өгчээ. Seku candles брэндийн лаа, саван, модон шүдэнз нь Америкчуудыг гайхашруулах болж. Түүний урладаг лаа, саван нь гар аргаар хийгддэг бөгөөд их чамин хийц загвартай.

Жинхэнэ урлагийн бүтээл талаас нь урладаг аж. Минимал хэв маягт дурлагчид илүүтэй сонирхож, худалдан авдаг байна. Тэрбээр лаануудаа хайраар урладаг гэнэ шүү.

error: Content is protected !!