Кивигийн Ц.Намууны өмнөх ба одоогийн төрх /фото/

Анх 2004 дуучин Б.Дашдондогийн Nature sound дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд Хонгор минь дуугаа дуулж Киви хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан. Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн хамгийн хөөрхөнийг нь Ц.Намуун гэж фэнүүд нь дуу нэгтэй дуугардаг.

Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарж байсан ч ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг гэсэн шуум дээр учиг тайлагдсан.

Тэрээр таван настайдаа Бяцхан эстрадын дуучин тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ.

Ц.Намуунаа хамтлагийн хоёроосоо харьцангуй хожуу болзоонд гүйж, хайрын дуунд уярсан бүсгүй. Гэхдээ олны нүднээс гэр бүлээ хол байлгадаг. Ямартай ч тэрбээр бизнесмен айлын бэр болсон гэдэг.

Түүний нөхөр Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга асан, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд дарга М.Долгормаа гэх хатагтайн хүү юм. Тэд Содон хүнс брэндийг монголд бий болгож, гэр бүлийн пасив орлогоо болгосон.

Фэнүүд нь түүнийг ээж болоод улам л үзэсгэлэнтэй болчихож хэмээн магтдаг. Тиймдээ ч дууч бүсгүй гэр бүлийнхээ бизнесийн нүүр царай болох болсон.

Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг билээ. Өвөөгийнхөө нэрийг барьж хамтлагийн гишүүдээсээ түрүүлж СТА цол тэмдгийг авсан хэмээн нэлээдгүй шуугиан дэгдэж байсан удаатай. Хамтлаг дотор нь түүнийг ахлагч Укатай өрсөлдүүлдэг нь фэнүүдийнх нь гэм биш зан.

error: Content is protected !!