Н.Тvвшинбaярын цaгдaн хoрих хyгацааг 15 хoногоор сyнгалаа

2021.05.05 Хан-Уул дүүргийн Эpүүгийн хэpгийн aнхан шaтны шvvх туc дүүpгийн пpoкурорын газраас ирүүлсэн Найдангийн Тvвшинбaярын цaгдан хopих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар cyнгуулах тухай саналыг 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд Эpvvгийн xэрэг xянан шийдвэрлэх тyхай хyyлийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь зaaлтыг vндэcлэн цaгдан хoрих 1 дүгээр хугацааг 15 хoногийн хyгацаагаар сyнгахаар шийдвэрлэлээ.

Түүнтэй холбоотой мөн нэгэн мэдээлэл саяхан тарсан нь түүний улсаас авдаг тэтгэмж юм. Шилэн Цогоо тамирчид улсаас сар бүр их хэмжээний мөнгө авдгийг ил болголоо.

Уг жагсаалтад олимпын хос медальтан Найдангийн Түвшинбаяр бусдыгаа хошуулчиж байна. Тэрбээр сар бүр 7 сая 500 мянган төгрөгийн тэтгэмжийг авдаг аж. Тухайлбал, 2008 онд олимпоос хүртсэн алт медаль сар бүр 4 сая, 2012 онд авсан мөнгө 3 сая, 2017 онд Унгар Будапешт болсон жүдо тэмцээнээс хүртсэн хүрэл медаль 500 мянган төгрөгийн тэтгэмж олгогддог бөгөөд нийтдээ 7сая 500 мянган төгрөг болдог юм байна.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлэн эх орныхоо нэрийг олон улсад гаргасан тамирчид Монгол Улсын Засгийн газраас сар бүр мөнгөн урамшуулал олгодог. Хэн хэчнээн төгрөг авдаг болохыг иргэн Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо ил болгов.

Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчдадаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн байна. Энэ нь сар бүрт хуваавал 132,000,000 төгрөг болох нь. Б.Цогтгэрэл энэ талаараа Иргэд олон нийт удаа дараалан хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улсын тамирчид олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тохиолдолд Засгийн газраас сар бүр өгдөг мөнгөн урамшууллын хүснэгтийг танилцуулж байна хэмээн нүүр номдоо бичжээ. Түүний нүүр номоос илүү дэлгэрэнгүй хүснэгтийг үзэх боломжтой юм.

error: Content is protected !!