Ч.Ундрал анх удаагаа гэр бүлийнхээ зургийг дэлгэв


Өнөөдөр жүжигчин Ч.Ундралын төрсөн өдөр тохиож байгаа юм. Хоёр дахь амьдралаа эхлүүлээд нэлээдгүй цаг хугацааг үдэж буй жүжигчин бүсгүй анх удаагаа гэр бүлийнхээ гэрэл зургийг дэлгэлээ. Эцгээс үүдэж, эхээс эснисний баяр жаргаланг эдлэн ,энхрий хайртуудтайгаа мөрөөдөл юугаан төсөөлөн даруухан тэмдэглэн сууна хэмээн Ч.Ундрал баярт өдрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний нөхрийг Д.Даваадорж гэдэг. Хит нэвтрүүлгийн үндэслэгч Давааням агсны хүү. Хосууд нэлээдгүй насны зөрүүтэй ч хайр сэтгэлээрээ холбогдсон гэдэг.

Анх өөрөөсөө дүү залуутай хайрын романс эхлүүлснээ олноос ихэд л нууцалж явсан. Гэвч тэд охинтой болсноор нуух боломжгүй болж. Өөртөөгөө адилхан хөөрхөн охин төрүүлж Дагина нэрийг хайрласан.

Аав нь охиныхоо улаан фэн нь. Д.Даваадорж охинтойгоо хамтдаа влог хийдэг. Үр хүүхэдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлэх, түүнд уяран хайлж байгаагаа тус влогтоо болон өөрийн цахим хуудастаа өдөр алгасахгүй дурдаж суудаг нэгэн.

error: Content is protected !!