Ч.Уранхолбоогийн таван цэцэгс том болжээ


Гала хамтлагийн Ануд өдгөө хийж чадахгүй ажил гэж алга. Тэрбээр олон бүсгүйчүүдэд үлгэр жишээ үзүүлж яваа сайхан ээж. Таван охидын ээж болж намбалаг болсон Ану өмнөх шигээ эрч хүчээр дүүрэн тайзыг эзэгнэж чадна гэдгээ Ододтой бүжиглэе шоугаар харуулаад авсан.

Өсвөр насандаа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дуулж эхэлсэн цагаас л олны харцыг булааж явсан нэгэн. Харин одоо улам тод гялалзаж дур булаам болсон. Түүнийг гоо сайхандаа мэс хүргэсэн, хүргээгүй гэдэг ч өөртөө арчаатай байна гэдэг одоо цагт хэн бүхэнд харуулж яваа.

Өнөөдөр Гүнжээгийн төрсөн өдөр тохиож зургаан нас хүрлээ. Ч.Уранхолбоо буюу Ану нөхөртэйгээ танилцаад 10 жилийг ардаа үдэж буй гэнэ. Энэ хугацаанд таван сайхан охидын аав, ээж болж бүл нэмсэн.

Өдгөө 36 настай Ану ханьдаа удам залгах хүүг нь биеэ сайн тэнхрүүлж байгаад төрүүлж өгөхөөр төлөвлөжээ. Ихэр охидынхоо хамт рекламд тоглоод авсан. Түүний цэцэгс шиг охид ийм том болжээ.

error: Content is protected !!