Энэ Бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн/Бямба гараг/ 06:00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.  Ингэснээр хатуу хөл хориог сулруулах гэж байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Мoнгол Улcын Шaдар сaйд, Улcын oнцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр ямар журам мөрдөгдөхийг УOК-оос өнөөдөр танилцуулна.

error: Content is protected !!