Дуучин Темпогийн өөр хүн шиг стиль


25-р суваг телевиз-ийн Making The Band шоу нэвтрүүлгээс төрөн гарсан MIXX хамтлагийн гишүүн Темпо хамтлагийнхнаасаа хамгийн дуулиантай нэгэн. Нэг хэсэг жүжигчин Шүүдэрцэцэгтэй үерхэж байсан нь ч үүнд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.

Хайр дурлалаас бусад хувийн амьдралаа тэр бүр дэлгэн ярьж байгаагүй тэрбээр бага насныхаа хамгийн сэтгэл эмзэглүүлдэг зүйлийн тухай дурджээ. Тэрээр эмээ дээрээ өссөн бөгөөд Би аавгүй өссөн. Аавгүй өссөндөө л одоог хүртэл их эмзэглэдэг.

Аавтай байсан бол гэж их боддог. Аав маань намайг бага байхад өнгөрсөн юм. Аавыгаа Аав аа гэж дуудаж үзээгүйдээ л их харамсдаг даа хэмээсэн удаатай. Бага байхад нь ээж нь харийн орныг зорьсон бөгөөд одоог хүртэл тэндээ байдаг аж.

Тиймдээ ч ихэд ганцаардмал өссөн бөгөөд өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг зорилгоо болгодог гэнэ лээ. Өдгөө Темпо охидын харцыг булаасан басхүү залуусыг байлдан дагуулсан дууч болж чадсан. Үргэлж өнгөлөг дүр төрхийг бүрдүүлдэг. Тэрбээр үсний засалтаа өөрчлөөд нэг л өөр хүн шиг болчихлоо гэв.

error: Content is protected !!