Ч.Очгэрэлийн том охин ээжээс ч өндөр болжээ

Жүжигчин, дуучин Ч.Очгэрэл дөрвөн хүүхдийн ээж. Тэрбээр Мартагдашгүй намар кинонд тоглож шаггүй авьяаслаг гэдгээ харуулсан. Түүнийг кинондоо тоглуулах гэсэн найруулагчдын цуваа үл тасардаг гэнэ.

Харин тэрбээр мэргэжлийн жүжигчин биш ч өөртөө таалагдвал киноны саналыг шуудхан л хүлээж авдаг байна. Говийн домог, Содура гээд чансаатай бүтээлд дүрээ мөнхлөөд авсан.

Урлагийн мэдрэмж түүнд төрмөл бололтой. Басхүү зураг сайн зурдаг нэгэн гэнэ шүү. Гэрээ өөрийн бүтээлээрээ чимэх дуртай аж.

Өнөр гэр бүлийн эзэгтэй заяаныхаа ханийг өөрөөсөө 9 насаар ах хүнийг сонгосон. Аз жаргалтай гэр бүлийн эзнийг Н.Бөрдөнбат гэдэг. Анх түүнд эхнэр нь чихийг нь хараад л дурласан аж. Хосуудын том охин нь өдгөө ээжээсээ өндөр том болжээ. Жүжигчин Ч.Очгэрэлийн өндөр 171. Харин өдгөө сурагч охин нь өөрөөс нь өндөр болох гэж буй тухайгаа ийн хуваалцлаа.

error: Content is protected !!