Иргэд эсрэг биетийн шинжилгээ хийлгэх ямар ч шаардлага байхгүй, мөнгө угаах арга гэв

Дэлхийд тархсан цар тахлын улмаас ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтад Монгол улсын иргэд хамрагдаж буй билээ. Тэгвэл сүүлийн үед иргэд эсрэг биетийн шинжилгээг өгөхөөр ихэд оочерлох болсон байна. Харин эрдэмтэд ямар ч эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлага байхгүй гэдгийг иргэдэд анхааруулав. Иргэн та вакциныхаа бүтэн тунгийг бүрэн хийлгэсэн бол ийм төрлийн шинжилгээ өгөх нь мөнгөө үрсэн хэрэг гэв. Сошиал орчинд ч эсрэг биетийн шинжилгээг 40 мянган төгрөгөөр өглөө гэх пост хаа сайгүй харагдах боллоо. Хувийн эмнэлгүүд иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийж мөнгө угаах аргыг ийн олсон уу.

Дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцохдоо, Иргэд дархлаа тогтсон эсэхээ шалгуулахыг хүсэж байна. Энэ нь шаардлагагүй юм. Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт л байхгүй бол эсрэг биеийн шинжилгээ хийлгэх ямар ч шаардлагагүй. Хувь хүнд вирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг хувиар илэрхийлж гаргадаггүй. Үүнийг би маш олон удаа хэлж байгаа. Харамсалтай нь манай зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байна. Эсрэг бие гэдэг нь уураг юм. Энэ уургийн хагас задралынхугацаа маш богино байдаг. Эсрэг биеийн агууламж өссөн бол дархлаа тогтсон гэж үзнэ. Бүтэн тунгаа хийлгэсний дараа PCR  шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн юм.

Мөн АШУҮИС-ийн багш, дархлаа судлаач, Анагаах ухааны доктор, профeссор С.Цогтсайхан Коронавирусийн нийт эсрэг биеийн титрээр вакцины дараа дархлаа үүссэнийг үнэлэх нь учир дутагдалтай. Хамгаалах хэмжээний эсрэг бие үүссэнийг баримжаалах босго хэмжээг өнөөдөртөө хэн ч санал болгоогүй байна. RBD-ийн эсвэл ядаж л S уургийн эсрэг үүссэн эсрэг биеийн титрийг вакцин хийлгэхийг өмнөх титртэй нь харьцуулж байж л шингэний дархлааны урвалыг үнэлнэ.

Тэгээд ч эсрэг биеийн титр нь хувь хүний онцлог, вакцин хийлгэснээс хойш өнгөрсөн хугацаанаас хамаарч өөр өөр байна. Цаана нь бас эсийн дархлаа гэж бий. Эмнэлгийн тусгай заалт байхгүй бол эсрэг бие тодорхойлуулах ямар ч шаардлага байхгүй шүү дээ гэдгийг мөн л хэд хоногийн өмнө хэлсэн удаатай.

error: Content is protected !!