Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ олгох чиглэл өгчээ

УИX-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх долоо хоногт олгох талаар чиглэл өгчээ. 

Тэрбээр өнөөдөр Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд, Монголбанкны ерөнхйилөгч, Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер компаниудын захирлуудтай уулзан энэ асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИX баталсан. Энэ хуулийн дагуу 228 мянган иргэний зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бус хандаж байна гэдгийг хэлсэн. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг xуулийн дагуу олгох ёстой гэв. 

error: Content is protected !!