Жүжигчин Б.Цэцэг улсын начин Лхагвадоржид сэтгэл алдрав


Улсын начин Д.Лхагвадорж сүүлийн үед бүсгүйчүүдийн хараанд ихээр өртөх болжээ.

Учир нь тэрбээр Никитон хамтлагийн дуучин Батчулуунтай хамтран дуулсан дууны бичлэгээс үүдэлтэй гэнэ.

Эхнээсээ түүнд крашлаж, жүжигчин Б.Цэцэг ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Хүүшээ энэ залуу хаанаас гараад ирэв ээ. БӨХ гэнэ түүний тэр царай зүс паалалала их сайхан хоолойтой юм аа дуртай дууг минь галзуу авлаа сайхан хэмээжээ.

Улсын начин Д.Лхагвадорж Никитон хамтлагийн дуучин, МУУГЗ Б.Батчулуунаас дутахааргүй дуучин гэдгээ батлан Чи над шиг дурлаж чадах уу дууг дуулсан юм.


Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Д.Лхагвадоржийн хувьд нуруу туруу, уран барилдаанаараа наадамчин олноо баясгадаг бол энэ удаад дуугаараа бүсгүйчүүдийг уяраагаад авлаа. Бас ч үгүй өөрийг нь крашилдаг бүсгүйчүүдийн тоо огцом өссөн гэж байгаа.


Үндэсний бөхөөс гадна ОУХМ Д.Лхагвадорж Скай циркл ХХК гэх барилгын компанитай аж.

Түүнчлэн түүнийг улсын заан Р.Давааням агсны хүү, Японы сумогийн их аварга Харамафүжи Ама буюу Д.Бямбадоржийн ах гэдгээр нь мөн олон хүн мэднэ

error: Content is protected !!