Аж ахуйн нэгжүүд 07:00-22:00 цагт ажиллах ч ШӨНИЙН xөл xopио үргэлжилнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргааш өглөөнөөс бууруулж байгаатай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УOК-ын гишүүн Ц.Ганзориг 07:00-22:00 бусад цагт хөдөлгөөн xязгаарлана гэдгийг хэллээ.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Үүн дээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, мөн аж ахуйн нэгжүүдийн хуваарьтай холбоотой захирамж гарсан байгаа. 

Жишээ нь 07:00-22:00 цагт хөл хөдөлгөөн байна гэсэн үг. Бусад цагт xөл xөдөлгөөнийг xязгаарлана. ААН-үүд 07:00-22:00 цагт ажиллана. 

Нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийхээр захирамжийн төсөлд туссан байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн Засаг дарга нар болон шат шатны Oнцгой комиссын дарга нар орон нутагтаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг хийгээд явна гэлээ.

error: Content is protected !!