Г.Ундармаа: 66 мянган дагагчтай Twitter хаягаа зарж 5 хүүхдийн эмчилгээнд хувааж хандивлана


Хүүхдийн төлөө фонд-ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулсан. Улмаар Хүүхдийн төлөө фонд-д хандив цуглуулж, 2,3  тэрбум төгрөг цугларсан. Тэгвэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд Хүүхдийн төлөө фонд-д цугларсан мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаарх асуултууд хөвөрч байна. 

Үүнтэй холбогдуулан жүжигчин Г.Ундармаа Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийх нь зүйтэй гэж бодлоо.

Миний бие урлагийн салбарт ажиллаж кино, тайзны уран бүтээлээс олсон ашиг орлогоос жил бүр эмнэлэг тохижуулж, олон нийтэд тустай ажил зохион байгуулсаар ирсэн. Хийгдсэн ажил бүр маань эмэгтэйчүүдийнхээ эрх ашиг, тэдэнд тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг. Соёлын яамнаас санал болгосны үндсэн дээр Хүүхдийн төлөө фондод оролцоотой ажиллах болсон. Олон мянган хүүхэд багачуудад таатай, сурч мэдэх орчинг бүрдүүлэх зорилгоор тус фондыг үүсгэсэн. Сайн үйл хэрэг улам өргөн болж олон хүүхэд залууст хүрэх нь гэж баярласан. Олон хүний хичээл зүтгэл сэтгэлээр бүрдсэн фондын хөрөнгийг би дур мэдэн зарцуулах боломжгүй байдаг юм шүү. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн өгсөн мэдээлэлд Засгийн газрын тусгай санд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн дагуу Засгийн газрын журам батлан дансаа үүсгэн тухайн мөнгийг төвлөрүүлэн хүүхдийн төлөө хийгдэх бүтээн байгуулалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, авьяаслаг хүүхдүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаар төлөвлөгдөн явж байгаа нэг сар орчмын дараа шийдэгдэх байх гэж хэлсэн. Тийм ч учраас энэ зорилгынхоо хүрээнд төлөвлөгдсөн томоохон ажлууд хийгдээсэй гэж та бүхний адил хүсэж байна.

Надад олон жилийн турш хүнд өвчний улмаас шаналж буй хүүхдүүдэд туслах мессежүүд өдөр шөнөгүй ирж байгаа. Би аль чадахаараа хувиасаа тусалсаар ирсэн. Гэвч би өөрийгөө хэд хуваагаад ч бүгдэд нь гараа сунгаж чаддаггүйг минь, надад үнэхээр боломж бололцоо нь байдаггүйг та бүхэн минь зөвөөр ойлгоорой. Иймээс одоо чадах зүйл минь өөрийн 66 мянга гаруй дагагчтай Twitter хаягаа зарна 5 хүүхдийн эмчилгээнд хувааж хандивлах нь зүйтэй гэж бодлоо. Гомдож, тунирхсан юм байхгүй шүү. Яаралтай тулгамдсан үед ийм л арга хэмжээ авч чадах юм байна аа.

Жич: @ilbenkh хаягийг худалдан авах сонирхолтой хувь хүн, байгууллага байвал чат бичээрэй хэмээн өөрийнхөө цахим хуудаснаа бичжээ.

error: Content is protected !!