Н.Учрал: Үрсийн минь залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм шүү

УИХ-н гишүүн Н.Учрал олон сарын турш хүндээр өвдөн гадаад улсад эмчлүүлж ирээд эргэн хөл дээрээ босч, цахимаар хуралдаандаа суух болсон билээ.

Хурдан тэнхэрч эргэн ажилдаа орсон тэрбээр эрүүл мэнд эрхэм гэдэг үгийг үргэлж захих болсон. Түүнчлэн хайртай гэр бүлдээ ч цаг зав илүүг зарцуулах болжээ. Өнөөдөр түүний бага охины төрсөн өдөр тохиож өөрийн цахим хуудасны дагагч нарын хамтаар охиндоо төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэн байна.

Энэ талаараа тэрбээр бичихдээ, Өнөөдөр бага охин Учралын Уянга маань мэндэлсэн өдөр. Элэг бүтэн байх хичнээн сайхан юм бэ. Хүмүүс хoв жив, aтаaa жөTөөгөөр хooллож эд материал, өнгө мөнгөний төлөө өөрийгөө үл танитлаа өөрчлөгдөх ч амьдралын үнэ цэн бол энх тунх, элэг бүтэн оршиход л байдаг. Ухаарал тээсэн өнгөрсөн саруудаа эргэн санахуйд хүүхдүүдээ хараад бодлогшров.

Аав нь жил бүр засдаг ёолкны модоо өнгөрсөн жил чимэглэж чадаагүй. Аавынхаа, өвөөгийнхөө төрсөн өдрөөр Тэрэлж явна гээд бас л чадаагүй. Ээжийнх нь хийлгэсэн гоё дээлүүдийг хослуулж өмсөөд цагаан сараар хүүхдүүдтэйгээ мөрөө гаргадаг ёсоо дахиад л мартсан. Охидуудаа баярлуулах ёстой Мартын 8, хагас бүтэн сайнд салхинд авч гардаг уламжлал бүгд эвдэгдсэн. Харин өнөөдөр аав нь охиныхоо төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Намайг cэxээний opoн дээр xэвтэж бaйхад миний хань 3 хүүхдийг маань авч орж ирэхэд зүpх шимширч cэтгэл өмөpч axyйд миний бяцхан үpcийн зaлбиpaл, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм шүү дээ.

Олон жил охиныхоо төрсөн өдрийг нь тэмдэглэж хүний хань болоход нь хөтлөөд аваачих аав чинь байхыг хүсэж байна. Чи минь аав, ээж хоёрынхоо амьдралын утга, учралын уянга болж эгшиглэж ирсэн болохоор нь Уянга гэж нэр өгсөн юм шүү дээ. Уянгалж яваарай миний охин. Учралаа уянгалуулж хөөрхөн охин төрүүлсэн ханьдаа баярлалаа хэмээжээ.

error: Content is protected !!