Жүжигчин Ари хүүгийнхээ аавыг ил гаргав

Сошиал хэрэглэгчид жүжигчин Ари, Бидо нарыг андахгүй танина. Тэд Маск продакшны уран бүтээлчид байв. Хамтдаа хэзээ ч хагацаж салахгүй мэтээр амьдралаа холбож дуулиант хурим хийж олон залуусын цагаахан атаархалыг төрүүлээд авсан.

Харин жүжигчин хосуудыг мэргэжил нэгт бүсгүй үймүүлж хоёр тийш болгосон гэлцдэг. Ари охиноо өөр дээрээ авч үлдсэн бөгөөд Бидо хааяа уулздаг гэнэ лээ. Мэдээж хэрэг төрсөн үрээ санадаг нь хорвоогийн жам хойно.

Эгшиглэн охин дүүтэй болоод удаагүй байгаа билээ. Ээж нь амьдралынхаа хоёрдахь ханийг сонгож хүү төрүүлсэн.

Ганц бие гэгдэж явсан Б.Ариунчимэг шинэ оны босгон дээр өөрийн хөл хүнд гэрэл зургаа олон сонирхуулж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан билээ. Харин удтал нууцалж явсан хүүгийнхээ аавыг ийн ил гаргав. Түүний нөхөр ихэд халамжтай бөгөөд хоол их сайн хийдэг ажээ.

error: Content is protected !!