Д.Энхбат буурал үстэй эхнэрээрээ PR-аа эхлэв

Өнгөрч буй бямба гарагт АН-н хоёр талууд маргаан талбай дээр үймээн дэгдсэн сэдэвтэй зэрэгцээд ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Энхбатын PR ч эхлэв.

Талбай дээр алхаж буй тэдний зургийг харсан зарим нэгэн нь Монгол улсын тэргүүн хатагтайд тохирох эсэхийг хэдийнэ шинжээд эхэлжээ. Ингэснээр Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг нь олон хүмүүсийн сонирхлыг татжээ.

Түүний биеэ авч яваа байдал эрхэмсэг, хувцасны сонголт мэдрэмжтэйгээс гадна нүдэнд дулаахан алхаа гишгээ тэгш байгаа нь Монгол улсын ирээдүйн тэргүүн хатагтайд зүй ёсны дүйцэх хүн хэмээн олонхи дүгнэжээ.

Д.Оюунцэцэг нь уул, устай амьдралаа холбосон нэгэн бөгөөд чөлөөт заваараа явган ажиллаж, ууланд гарах дуртай. Түүнчлэн Орос, Англи хэлтэйн дээр чамгүй өндөр боловсролтой гэнэ.

Доктор Д.Энхбатыг хот, хөдөө гэлтгүй таних хүмүүс мундахгүй. Учир нь анх Форум нэвтрүүлэг Үндэсний ТВ-ээр гарч эхлэхэд хурц локигтой яриатай, мэдлэгтэй Энхбат гэх хүн хүмүүсийн анхаарлыг татаж байв. Форум нэвтрүүлгийн дараа улс төрд орон, ИЗБННамын дарга болж, 2009-2012 оны УИХ-д сонгогдсон юм. Гэвч ганцаараа УИХ-д суух нь үр дүн бага гэж үзсэн учраас дахин нэр дэвшээгүй бөгөөд харин нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн билээ.

error: Content is protected !!