Бүхнийг чадагч Ангууч үзэсгэлэнт ээждээ хайраа илчлэв

Ангууч нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр Ододтой бүжиглэе шоуны маш хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Тэрбээр бүжигчин Б.Халиунтай хамтран оролцож буй гал асаасан үзүүлбэрүүдийг тэд үзүүлсээр байна.

Тэднийг дэмжигчид хосууд болгох шахсан. Гэвч Б.Халиун гэр бүлтэй болох нь удалгүй олонд мэдэгдэж тэр яриа намжсан юм. Б.Баттөрийн хувьд Сайн уу, амьдрал минь, Анагаахын алдартнууд кинонд тус тус тоглосон.Юнител, Гоё, Монгол дахь Calvin Klein зэрэг брэндүүдийн нүүр царай болж байв.

Хүүхэд ахуй цагаасаа ээжээсээ удаан хол байж. Тэр болгон хайртай гэж хэлэх боломж олддоггүй. Тэр нь улам холдсоор нэг л мэдэхэд том болчихжээ. Дэлхийн хэмжээний шоуг далимдуулж нэг мөр даацтай хайртай гэж чин сэтгэлээсээ хэлсэн нь энэ юм.

Ээж, дүү хоёр маань надад Америкаас амжилтын дээдийг хүсэв. Та хоёртоо хайртай шүү хэмээв.

Түүний ээж хүү минь Америкт ирэхээр би чинь цэцгэнд умбадаг гэлээ. Ангууч буюу Б.Баттөрийг бүхнийг чадагч болгон өсгөн хүмүүжүүлсэн ээжид нь фэнүүд нь талархав.

error: Content is protected !!