108 мөргөлийг биширсэн Д.Одзаяагийн огцом өөрчлөлт

Олны танил сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд багтдаг нэвтрүүлэгч Д.Одзаяа өөртөө огцом өөрчлөлтийг хийжээ. Үргэлж урт үсээрээ гангарч явдаг түүний өөрчлөлт энэ удаад ийм болов.

Эрхэм бүсгүй бол өөртөө нэг л дасаж өгөхгүй байгаа гэнэ. Үргэлж л өнгө, өнгийн үстэй болчихдог тэрбээр энэ удаад тайралтыг зоригтой хийж орхив.

Д.Одзаяа карантины хугацаанд 108 мөргөлийг биширсэн аж. Сүүлд нэг стресстэх үедээ 108 мөргөж үзсэн юм. Үнэхээр тайвшраад, эрч хүч ороод бас над шиг дасгал хөдөлгөөн хийх дургvй хүнд яг таарсан булчингийн ачаалал өгдөг санагдаад байгаа. Бараг цаг гаруй болдог учир яг энэ завтай үе дээрээ л яадаг ч байсан таслахгvй хийхийг хичээлээ.

Та нар минь бас өөрийгөө хөгжүүлж үгээ цээжилж, дасгал хөдөлгөөн заавал хийж байгаарай гэсэн юм. Нэвтрүүлэгч бүсгүй нэг хэсэг Маам центрийг байгуулцаж үүдээ нээсэн ч хамтарсан захиралтайгаа учраа ололцолгүй муудалцсанаас дампуурсан гэдэг. Харин өдгөө үндэсний телевизийнхээ ажилд эргэн ороод удаагүй байгаа билээ. Үүнийхээ хажуугаар сошиалд тараадаг бэлэг влогоо хийж буй.

error: Content is protected !!