Дуучин Далантайгийн олноос нуусан гэргий

Нэгэн цаг үед нийтийн дууны салбарт цолойн гарч ирсэн авьяаслаг дуучны нэг бол МУГЖ У.Далантай юм.

Ододтой бүжиглэе шоуны оролцогч С.Эрдэнэцэцэгтэй тухайн үедээ хамтран дуулахаас гадна хайрын романс ч үүсгээд амжиж байсан.

Тэднийг сонсогч нар нь суувал суучихаасай, сайхан хос болно хэмээн ард түмнээр шахуулж байсан ч тэд өдгөө тус тусын амьдралаа цогцлоосон.



Удалгүй У.Далантай амьдрал зохиож Н.Саран хэмээх даруухан бүсгүйтэй нэг гэрт орсон байдаг. Ийн У.Далантайн ар талд олон жил бат зогсож, эр нөхөрөө гавъяат цолонд хүргэж, тэд гурван хүүхдийн ээж, аав болжээ.

Англи хэлний багш мэргэжилтэй Н.Саран хатагтай олны нүдэнд өртөх тун ч дургүй нэгэн бөгөөд камерын дурангаас нуугдаж яваа харагдсан.

Тэрбээр ШУТИС-ийн англи хэлний лицейд мэргэжлээрээ ажилладаг бөгөөд гавъяатын талаар элдэв мэдээлэлд нэг их ач холбогдол өгдөггүй гэсэн шүү.

error: Content is protected !!