Өлcгөлөн зapлаад буй Н.Алтанхуягийг охид нь эргэв

УИХ дахь АН-н бүлгийн гишүүд талбай дээр өлcгөлөн зapлаад 7 дахь хоногтойгоо нүүр тулж байгаа билээ.

Өлcгөлөн зapлаж буй гишүүдийн гэр бүлийнхэн нь эргэлтээр ирж, зураглаач нарын дуранд өртсөөр байгаа. Өчигдөр л гэхэд С.Ганбаатарын бага охин төв талбай дээр ирж, зөвшөөрөл аван, аавдаа үнсүүлж байсныг зураглаачийн дуранд буусан.

Тэгвэл өнөөдөр Н.Алтанхуягийн хоёр охин ээжийн хамтаар төв талбайд ирж, аавтайгаа уулзжээ.

Н.Алтанхуяг 58 настайдаа хэнз охинтой болсон. Найм дахь хүүхдээ хүлээн авсан Н.Алтанхуяг охиндоо Оюулаа гэх нэрийг хайрласан гэдэг.

2012 оны сонгуульд Олуулаа уриатайгаар ялалт байгуулсан тэрбээр 2020 онд ч мөн ялагдлыг бэлэгдэж охиндоо Оюулаа нэрийг өгсөн гэх бор шувуу тэр үед нисэж байсан удаатай.

Харин тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Орхон аймаг буюу Эрдэнэтээс нэр дэвшин сонгогдсон билээ.

error: Content is protected !!