Лоолойгийн найзуудаар од болсон Б.Ариунгуа 5 сая төгрөгийн төлөө өрсөлдөж байна

Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуаг таних биз ээ. Өхөөрдөм хөөрхөн төрх, бумбагар хацраараа хүмүүсийн хайрыг татсан тэрбээр түүнээс хойш хүн болгоны мэдэх Адтай жаалууд цувралд тоглосон. Түүнийг олон нийт жүжигчин болох нь гэж харж байсан ч Б.Ариунгуа цагдаагийн албанд хүчин зүтгэх болсон юм.

ДХИС-ийн үндсэн ангийг Цагдаа – Хууль сахиулагч, Эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Харин өдгөө Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст ажилладаг.

Одоогоос нэг жилийн өмнө ээж болсон. Заяаны ханиараа мэргэжил нэгт Б.Амарсайхан гэх залууг сонгосон аж. Олны нүдэнд тэр бүр ил гаргахаа больсон Б.Ариунгуа сүүлийн үед сошиалд зохион байгуулагдаж байгаа 5 сая төгрөгийн шагналтай нэгэн гоо сайхны брэндийн нүүр царай болох уралдаанд оролцож буй гэнэ.

Эхний шатандаа тэнцсэн тэрбээр хоёрдугаар үедээ бичлэг хийж олон нийтэд цацжээ. Ийнхүү Лоолойгийн найзуудаар од болсон Б.Ариунгуаг сошиалд харах болсон фэнүүд нь ихээхэн дэмжиж байгаа аж.

error: Content is protected !!