Ч.Ганжавхлангийнх ихэр хөвгүүдээр бүл нэмлээ

Хятад, АНУ-д суралцаж эх орондоо ирж залуусаа манлайлж нийгэмдээ дуу хоолойгоо хүчтэй хүргэж яваа Ч.Ганжавхлан олон хүн Лантуун дохио ТББ-ын тэргүүн байснаар нь танина. Тэрбээр анх сошиал орчинд кофе шопоороо танигдсан юм. Миний ажилд кофе, ажлын орчин хоёр их нөлөөтэй. Нийгмийн стресстэй амьдралаас албаар тасарч, үлгэрийн ч гэмээр орчныг өөртөө бий болгож, тэрэндээ итгэж үнэмшиж чадвал шинэ санаа, бодлууд төрдөг. Энэ нь хайрцаглагдсан сэтгэлгээнд орохгүй байх, юмыг олон талаас нь харахад нөлөөлдөг байх гэж боддог хэмээдэг нэгэн.

Ч.Ганжавхлан заяаны ханирааа Ц.Пүрэвжаргал гэх бүсгүйг сонгосон. Хосууд Их тамир амралт жуулчлалын цогцолборын Хандгайт цэцэрлэгт хүрээлэнд сүр дуулиантай болж байсан билээ. Хосууд Анир хүүтэй болсон.

Тэгвэл тэд өнөөдөр ихэр хүүхдээр бүл нэмлээ. Энэ өдөр бид 2550г, 2350г ихэр хоёр хүүтэй болж, хайрт минь ямар ч хүндрэлгүй дэндүү мундаг амаржин, 33 насандаа 3 хүүгийн аав болов. Амьдрал бол бэлэг юм, хичээж амьдрах болно оо. Аз жаргал хүсье. Алтан гартай эмч нардаа мөргөе.

3 хүүгийн ээж үнэхээр мундаг байсан чамдаа баярлалаа, хайртай шүү хэмээн баяраа хуваалцлаа.

error: Content is protected !!