Х.Намуунаа хайраа олжээ

Жүжигчин Д.Хүрэлхүү Тагнуулч аав  хэмээх кино хийж охин Х.Намууныгаа гол дүрд тоглуулсан цаг саяхан. Энэ киногоор түүний том охин олны танил болсон гэхэд болно. Х.Намууныг 20 нас хүрэхэд нь аав нь ээжээс нь салаад явсан гэдэг.

Өдгөө аав нь хэдийнээ хоёрдахь амьдралаа төвхнүүлсэн бөгөөд хүүхэдтэй ч болоод амжсан. Харин том болсон охид нь ээжийгээ алган дээрээ бөмбөрүүлээд ааваасаа царай алдахгүй яваа аж.

Тухайн үед аавтай хэсэг ямарч харилцаагүй байсан юм. Ээжийг харахаар сэтгэл өвдөөд За би чинь айлын том хүүхэд. Aвтоматаар гэрийн эзэн боллоо шүү. Oдоо өөртөө л найдахгүй бол хэцүү юм байна гэдгийг аймар сайн ойлгочихсон. Би чинь нүүрээр их юм гардаг байсан болохоор тэрийгээ дарах гэж их эрт нүүрээ будаж makeup бутээгдэхүүн сонирхож дурлаж эхлэсэн.

Тийм болохоор өөрийн гэсэн хувийн брэндтэй болох юмсан гэсэн мөрөөдөл бүр бага байхын л санааны мухарт байдаг байсан. Тэгээд тэрнийхээ талаар өдөр шөнөгүй сууж судласаар өөрийн брэндээ гаргаж өдгөө амжилттай яваагаа ийн өгүүлсэн удаатай.

Бизнесээ эхлүүлэх мөнгө байхгүй байсан ч машинаа зарсан гэдэг. Хөл дүүжлэх унаагаар өөрийн бизнесээ эхлүүлж, басхүү охид бүсгүйчүүдийн хэрэглэдэг бест бүтээгдэхүүнээр сонгогдсон. Таван өрөө тансаг зэрэглэлийн орон сууцыг мөн л өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан гэдэг.

Харин одоо тэр хувийн амьдралдаа анхаарал хандуулахаар шийдсэн бололтой. Хайрын эзнээ олжээ. Гэхдээ басхүү олны хэл амнаас эмээсэн үү яасан их л нууцалж буй гэнэ шүү.

error: Content is protected !!