Дуучин Ука 1 сая төгрөгийн подвалкоор гангарчээ

Сэргэлэн нь дэндсэн дуучин Укагийн стиль имиж баригдмал биш. Түүнд юу ч өмссөн зохидог. Тэгвэл тэрбээр сүүлийн клипэндээ өмссөн дэгжин зурагтай подвалк нь 1 сая төгрөгийн үнэтэй аж.

Алтан гадас одон авч төрдөө үнсүүлээд сайхан болсон бүсгүй сүүлийн үед дэгжин хувцаслалтаараа л клипээ чимэх юм. Гэхдээ түүний үглэлт яг юу гэж хэлж байгааг тун цөөн хүн ойлгодог гэх.

Дууч бүсгүйг анх рок поп урлагт гарч ирэхэд нь эрлийз юм уу гэж сонжих олон байлаа. Харин түүний аав Даваа Увс аймгийнх, ээж Заманд нь Хөвсгөл аймгийнх уугуул иргэн гэдгээ ярьснаас хойш уг асуудал шийдэгдсэн удаатай.

Монголын олны танилуудаас хамгийн их дагагчидтай Укаг 566 мянган фэн нь инстаграмт дагадаг юм. Сүүлийн үед хааяахан сторидоо хүү, оххиныхоо бичлэгийг цухас оруулах болсон. Бусдаар хүүхдүүдийнхээ нүүр царайг үргэлж л нууж буй.

error: Content is protected !!