Жүжигчин Н.Цэнд-Аюушийг томоожуулсан эр

Tв коктейль хамтлагийн ганц сарнай Н.Цэнд-Аюуш үеийнхэнээсээ оройтож айлын эзэгтэй болсон. Тэгвэл одоо хэдийнээ гэр бүлийн амьдралаа төвхнүүлээд авсан тэрбээр уран бүтээлдээ шаргуу зүтгэж явна. Зураг авалттай байгаа жүжигчин бүсгүй өөрийг нь ээж болгосон үрсээ санаад чухам байна гэнэ шүү.

Үзэсгэлэнтэй, сайхан инээмсэглэлтэй, тэгш сайхан бие хаатай түүнд дурлах залуусын цуваа тасардаггүй байжээ. Ээж болоод ажилдаа эргэн орохдоо гоо сайхан, бие галбиртаа ихээхэн анхаарах болж. Арга ч үгүй биз ээ урлагийн эмэгтэй болсон хойно.

Жирэмсэн төрхөө ч хүртэл олны өмнөөс нууцалж, төрсөн гэдгээ ч хавь ойрынхондоо хэлээгүй түүнд ээж болж намба суусан нь фэнүүд нь ихээхэн таалагдаж буй.

Ихэд нууцлахын учир нь олны хэл амнаас ихээхэн эмээдэг учраас нялх үрээ элдэв зүйлээс хамгаалсан гэж сүүлд тайлбар хийсэн.

error: Content is protected !!