Тэдний хэн нь ТЭРГҮҮН хатагтай болох бэ

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд буй УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Датаком компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбатнарын гэргийг уншигч та бүхэнд танилцуулж байна.

У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХНЭР Л.БОЛОРЦЭЦЭГ

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй утсаар танилцаж байсан аж. Энэ талаар У.Хүрэлсүх Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. Утасны дугаарыг нь мэдэх үү гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя гэсэн чинь Танихгүй хүнтэй ярихгүй л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.

С.ЭРДЭНИЙН ЭХНЭР Н.НИНЖБАДГАР:

Эдийн засагч мэргэжилтэй. Үйлдвэр комбинатад өссөн. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Молор трейд ХХК-ийн захирлаар ажилладаг. С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байнa гэжээ.

Д.ЭНХБАТЫН ЭХНЭР Д.ОЮУНЦЭЦЭГ

Хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан. Ууланд алхах дуртай бөгөөд ХАЙРХАН аялагч клуб-ийн гишүүн. Тэрбээр 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик Монгольская Народная Республика оргилд авиралт зохион байгуулж байсан. Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь багагүй нөлөө үзүүлжээ.

Тодруулбал, тэрбээр 25 дугаар суваг телевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт орох үеэрээ эхнэр маань Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэчихээд дараа нь Мoнгол Улc ингэж хөгжих ёстой гээд олон жил ярив даа гэж хэлсэн нь их нөлөөллөө хэмээн өгүүлсэн юм. Тэд ЗХУ-д суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ.

error: Content is protected !!