Буpгеp Kингийн хоолноос төмөp гаpчээ

нэгэн иргэн өөрийн цахим орчинд Буpгер Kинг-ээс авсан хоолонд төмөp шpүпп байсан талаар гомдол бичжээ.

#Burgerking 6 настай хүүдээ Burger King ээс бургер авч өгчихөөд сууж байтал хүү минь гэнэт хахаж цацан огиулж эхлэв. Ууц нуруу руу нь цохиж, цээжийн шахаж байж огиулж бөөлжүүлэн байж гайгүй болгов.

Хүү: хатуу зүйл шүдэнд зажлагдаад, сандраад залгисан чинь хоолойд тээглээд гэлээ…

Хүүгээ тайвшруулж, шингэн уулгасны дараа бургерийг хартал ШРУП бх юм! Бодвол үр минь гайкийг нь залгисан бололтой.

Ингээд Burger King-д хандахад: өө шрүп байна уу? За та мөнгөө буцааж авах уу, дахиад өөр бургер авах уу гээд хээв нэг зогсож байдгым….

Төв оффисийн менежер нь : та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал бид эмчид үзүүлсэн зардлыг өгье гэнэ… Хөөрхий хичнээн үрс мэдэлгүй шрүп идсэн болоо… Өнөөдөр миний үр, маргааш таны үр тэр шрүпийг идэхнээ янз нь….

Шрүптэй бургер нь байдаг л асуудал бололтой. Ядарсан юм аа бид! Бусад улсад энэ буpгер kинг ийм л хариуцлагагүй байдаг уу? Гудамжнаас хүүхдээ хооллосондоо үнэхээр xaрамсан сууна! Дэмий нэг МХЕГ-т мэдэгдлээ. Том компанид нөлөөлдгийн болов уу хөөрхийс! Энэ пост илүү олон хүнд хүрээсэй! Бид цөөхүүлээ! Эрүүл, aюулгүй xүнсийг шаардах эрхтэй! Хaриуцлагатай байхыг шаардмаар байна!!!

error: Content is protected !!