Х.Мөнгөнцэцэг ил гарав

Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж, үзэгч олондоо танигдах гэж явсаар хэдийнээ олны танил болоод амжсан дуучин Х.Мөнгөнцэцэг гуравдахь үрээ төрүүлээд нам жим суугаа. Сүүлийн үед олонд харагдаагүй тэрбээр ийн ил гарч ирэв. Фэйсбүүкээ тэр бүр хэрэглээд байдаггүй дууч бүсгүй инстаграм хуудсаа хааяа даа л пост оруулж 5 мянган дагагчаа баярлуулах юм.

Би багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Гэрийнхэндээ болохоор дуучин болно гэж ярина, гэхдээ сургууль, олон нийтийн өмнө тэрийгээ ил гаргаж огт үзээгүй, урлагийн үзлэгт ч ордоггүй байв. Энд тэндэхийн уралдаанд орж гийгүүлэхгүй ч гиншээд явдаг нэг тийм хүүхэд байсан юм уу даа.

Миний доод талын дүү их сайхан дуулж, бүжиглэдэг. Тэрэнтэйгээ нийлээд оройн саалийн өмнө тоглолт хийж гэрийнхэндээ үзүүлдэг байлаа хэмээн багынхаа дурсамжийг хуваалцаж байжээ.

Түүнээс дуучин болоод удаагүй байхад нь хайр дурлал, гэр бүл төлөвлөлтийн талаар сонирхон асуухад, Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор гэр бүлийг төлөвлөж болохгүй байх аа. Нэг л өдөр сайхан хайртай учраад сэтгэл догдолвол бас хувь заяа байвал суучихна. Үгүй бол би одоо л хүнтэй суух ёстой, хүний эхнэр болох ёстой гэж бодож, төлөвлөөд байгаа юм алга.

Бурхан гэр бүлийг хуваариaлдаг гэдэг байх аа.Мэдээж хүн л болсон хойно сайхан хайртай учирч, сайн ханьтай болохыг хүсдэг хэмээн хариулсан удаатай. Харин өдгөө дуучин Д.Болдтой гэр бүлийн амьдралаа төвхнүүлээд авсан. Хосууд гурван хүүхдээ өсгөөд тун завгүй явах болжээ.

error: Content is protected !!