Жүжигчин Жерри сунгалтын дасгалаа нулимс дуслуулан хийдэг /бичлэг/

Эмэгтэйчүүд ойлгогдох гэж биш, харин хайрлагдах гэж төрсөн гэж хэлэх дуртай жүжигчин Жерри буюу Т.Бадамжав Ододтой бүжиглэе шоугаар өөрийгөө хэр бүжигчин болохыг харуулж буй. Тэр Хотын гурван удаагийн бүжгийн аварга болж явсан нэгэн.

Бусдыгаа бодвол өндөр оноо авдагийн нууц нь энэ ч байж мэднэ. Авьяаслаг бүжигчин гэдгээ харуулах болсон тэрбээр сунгалтын дасгалаа нулимс дуслуулан хийдэг гэв.

Өөрийгөө жүжигчин мэргэжилтэй болно гэж бодож яваагүй Жерри өдгөө фэн олонтай болжээ. 89 мянган фэйсбүүк хэрэглэгч түүнийг дагадаг бөгөөд инстаграмыг нь 268 мянган дагагч дэмждэг гэнэ.

Инээмсэглэлээрээ бусдыг өөртөө татах увдистай жүжигчин бүсгүй хэрхэн сунгалтын дасгалаа хийдэг болохыг дараах бичлгээс сонирхоорой.

error: Content is protected !!