Бондгор хүүгээс БУЛЧИНЛАГ залуу болсон жүжигчин Баярбатын өөрчлөлт

Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Хэцүү анги” олон ангит кинонд Тэнүүний дүрийг бүтээж олонд танигдсан, соёлын тэргүүний ажилтан, Фантастик продакшны жүжигчин М.Баярбат Монголын кино урлагийн салбарын хамгийн хүсэмжит залуусын нэг билээ.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа дуу, бүжгийн Boomtown хамтлагийн гишүүн байсан бөгөөд Аз жаргалын шок, Миний ах атаман, Чар сувдны нууц, 18 нас: Би чамд хайртай, Маш нууц, Маш нууц: Байтаг богд, Зүрхний хилэн зэрэг бүтээлд дүр бүтээж, түүнийг КРАШЛАДАГ чамгүй олон бүсгүйтэй болсон.

Түүнчлэн түүний тоглосон 37-р точка кино Монголын кино урлагт тэсрэлт хийж, тэр хэрээр Ялалтын дүр ч үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Тэрбээр Монголын анхны 60 ангит кино болох Хэцүү анги кинонд тоглох үед СУИС-н дөрөвдүгээр курс сурч байжээ.

Энэ киноныхоо талаар ярихдаа, Төгсч байсан чинь арван жилийн хүүхдийн дүрд тогло гээд. Оюутан болчихсон болохоор арван жилээс холдчихсон байгаа юм чинь. Бусад хүүхдүүд нь дандаа арван жилийн хүүхдүүд. Тэгээд тэдэнтэй яаж арван жилийн хүүхэд болж тоглох вэ, чи тоглох ёстой, хичээх ёстой гээд л хичээгээд тоглосон доо. Залуу, хүүхэд шиг болох гэж зөндөө турсан шүү.

Тэгээд гурван сар тэр хүүхдүүдтэй хамт Сэрүүлэг дээд сургуулийн дотуур байранд амьдарсан. Тэр хугацаанд хүүхдүүдэд уусаад өөрөө яг хүүхэд шиг болчихсон. Анхандаа хүүхдүүдийн тоглож, наргиж байгаа нь ерөөсөө таалагдахгүй, тэнэr тэнэr юм яриад л. Тэгээд нэг сар болоод хамтдаа юм яриад эхэлж байгаа юм. Гурван сарын дараа кино зураг дууссаны дараа найзуудтайгаа уулзаад юм ярих гэхээр эвлэхгүй, хүүхэд шиг л болчихдог юм билээ.

Тэр хүүхдүүдийн эрч хүч, энергиэр бүгд хичээж ажиллаад, гайгүй амжилттай болсон байх гэж боддог. Үндэсний телевизийн ах эгч нар маань маш сайн тусалж дэмжиж байсан. Найруулагч Ариунжаргал эгч маань чи арван жилийн хүүхэд юм чинь ийм байх ёстой, тийм байх ёстой гээд л. Эмэгтэй хүн гэдэг утгаараа зөөлөн, хүний жинхэнэ асуудлыг гоёор ойлгуулж өгдөг юм билээ хэмээн дурсамжаа хуваалцаж байжээ.

error: Content is protected !!