Цэнхэр үст Цэрэн: 3алуустаа шинэ нам ч гэх шиг, Оюунгэрэл ээ чи 3айл аа

УИХ-н асан Ц.Оюунгэрэл өчигдөр мэдэгдэл хийж АН-ын гишүүнчлэлээс татгалзан шинэ нам байгуулж байгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл түүний энэ шийдвэрт сошиал орчинд Цэнхэр үст нэрээрээ танигдсан Э.Цэрэн бухимдан ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Зacc 3aйл… зaлуустаа шинэ нам ч гэх шиг… намын тaлцaлд хyвааж хaнахгүй байна уу… зaлуустаа гэхээр дaгаад нaмирна гэж боддог юм уу хаашаа юм хэмээжээ.

Сайд асан Ц.Оюунгэрэл сүүлийн үес Ардчилсан намын дотоод сунгаанд идэвхтэй оролцож, хоёр хуваагдсан талуудын аль алинд нэр дэвшиж явсан. Гэвч Ерөнхийлөгчид дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн дараа дахин нэг ч цаг, минутыг Ардчилсан намын төлөө зориулахгүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл тэрбээр Иргэний оролцооны нэгдэл хэмээх өөрийн намаа байгуулсан талаараа зарлалаа. Нам нь зүүний бус баруун төвийн үзэл баримтлалтай бөгөөд залуусын улс төр дэх оролцоог дэмжсэн, цахим платформд суурилсан онцлогтой байх юм байна.

error: Content is protected !!