Жүжигчин Одноо xaлyyxaн төрхөө дэлгэв


Аз жаргалын шок киноны дүрээрээ анхны гол дүрээ бүтээж олонд танигдсан жүжигчин бол Одноо. Тэрбээр драмын театрт 10 гаруй жил ажиллаж яваа. Хүүхэд ахуйгаасаа жүжигчин болно гэж төсөөлж ч яваагүй Б.Одончимэг аавынхаа хүслийг гүйцэлдүүлж СУИС-т шалгалт өгөөд тэнцсэн гэдэг.

Саяхан тэрбээр олны танил бүсгүйчүүдийн адил нүүрэндээ ихээхэн анхаарч гоо сайхны мэсгүй хагалгаанд орсон. Ямар ч дүрийг тун чадварлаг гаргадаг түүнд үзэгчид ам сайтай байдаг.

Жүжигчин болгоно бүтээхийг хүсдэг дүр гэж бий. Тэгвэл Одноо эсрэг дүрийг бүтээхийг ихэд хүсдэг аж. Драмын театрын жүжигчин, Фантастик продакшны жүжигчин гээд давхар ажиллачихдаг сүйхээтэй бүсгүй. Энэ удаад ийн xaлyyxaн төpxөө илтгэcэн зураг авалтад оржээ.

Эл хоёр ажлынхаа хажуугаар найзынхаа бизнест тусалж басхүү моделийн ажлыг хийчихдэг байна. Сэргэлэн нь дэндсэн жүжигчин бүсгүй ном унших дуртай. Карантины үеэр ном уншиж толгойгоо ихээхэн цэнэглэсэн гэнэ лээ.

error: Content is protected !!