Жүжигчин Г.Ундармаа гэрийн ажилдаа туслуулах хүүтэй болжээ

Жүжигчин Г.Ундармаа нэг хэсэг гэнэт хүүгийн зургийг сошиалдаа нийтэлж нэлээд шуугиан дэгдээсэн. Зарим нэг нь нөхрийнх нь нууц хүү хэмээгээд авсан ч удаатай. Тэгвэл дахин нэг хүүтэй болж, гэрийн ажилдаа туслуулах болсон байна.

Жүжигчин бүсгүйн фэнүүд нь түүнийг хүүтэй гэдгийг мэдсэнгүй хэмээн хүлээн авсан. Тэгвэл түүний дүүгийнх нь хүүхэд юм шүү гэдгийг энд тайлж хэлье.

Энэ хүүг Гангар гэдэг. Айлын том гэсэн дээ гэрийн ажлыг шаггүй сураад авсан аж.

Харин энэ хүү бол Гангарын дүү. Удахгүй жоохон дүүтэй болох гэж байгаа гэсэн шуум Г.Ундармаагийн фэнүүдийн дунд тархав. Айлын бага гээд эрхэлж гүйж явсан үе нь гэрийн ажил хийж сурах царайгаар солигдож буй нь.

Г.Ундармаа ганц охинтой. Бэрцэцэг нь өдгөө томоо болсон. Харин түүнд гэрийн ажилд туслах ийм хөөрхөн хөвгүүд бий гэнэ шүү.

error: Content is protected !!