Oрон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 22-ноос нээнэ, 0-3 настай хүүхдээс PCR шинжилгээ шаардахгүй

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байгаа. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна

Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй. Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй

error: Content is protected !!