Жүжигчин Бооёогийн үзэсгэлэнт эхнэрийн өмнөх ба одоогийн төрх /фото/


Ард түмнээ үргэлж инээд хэмээх эмээр цэнгүүлж байдаг хошин урлагийн нэрт мастер МУГЖ Н.Ариунболдыг эмгэн Бооёо гэдгээр нь монголчууд андахгүй. Эмгэний дүрд авьяаслаг тоглодог түүнийг ард түмнээсээ гавьяат хэмээх эрхэм хүндтэй цолыг авсан гэхэд хилсдэхгүй. Түүний гэргий Ганцэцэг дөрвийн дөрвөн охин төрүүлж өгсөнийнхөө гавьяанд Алдарт эхийн II одонтой үзэсгэлэнт ээж болсон.

Ганцэцэг багын л давхраатай алаг нүдэн охин байжээ. Түүнийг олон нийтийн зүгээс нүдэндээ давхраа оёулсан гэх шуум тархсан. Тэгвэл уг шуумыг тэрбээр багын ганц зургаа олонд дэлгэж хариу барин намжаасан удаатай. Дараах зураг нь түүний аавын түрүүвчинд олон жил явсан гэнэ.

Амьдралаас хамгийн сүүлд авсан том бэлэг маань олон давхар сайхан байшин барьсаан би. Хундаам нь сайн хайр дүүрэн аавын олж өгсөн. Сайн хундаам дээр нь үзэсгэлэнтэй бат бөх 4 давхар өнгөлөг байшин барьсан.

Энэ сайхан барьсан байшингаа үргэлж өнгөлж явах эрхэм үүрэг надад бий. Ээж болдог эмэгтэй хүний эрхэм нандин бурханы өгөгдөлд талархая хэмээв.

Тиймээ тэр үзэсгэлэнтэй бөгөөд охидоо сайн хүмүүжлээр өсгөж яваа. Тэдний хоёр том охид өөрсдийнхөө бяцхан бизнесийг эрхэлж олсон ашгаасаа нэгэн залуу гэр бүлд гэр, иж бүрэн тавилгатай нь авч өгсөн. Энэхүү сайн үйлсийг уншигч та телевизийн сувгаар гарахад нь үзсэн биз ээ.

error: Content is protected !!