Жүжигчин Г.Чулуунцэцэгийн бага хүү

Маск продакшнаар овоглодог жүжигчин МУСТА Г.Чулуунцэцэг гурван хөөрхөн хүүгийн ээж болсон. Түүнийг айлын дархан бэр болгосон бага хүү нь эгдүүний эзэн гэнэ шүү. Тэр олон нийтийн сүлжээнд гэр бүлийнхээ талаар тэр бүр оруулаад байдаггүй юм.

Энэ өхөөрдөм хүүг төрүүлээд ээж нь бүсгүйчүүдийн атаархалыг төртөл турж, гоолингоо болсон. Г.Чулуунцэцэгийн хувьд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй бөгөөд эрүүл, зөв хооллож, хөдөлгөөн хийснээр төвөггүй жингээ хассан гэдэг.

Энэ үеэрээ тэрбээр өөрөөсөө 25 килограм илүүдэл жингээ хаясан байна. Өдгөө хоолны дэглэмээ барьж, шинэхэн уран бүтээлдээ орохоор зэхэж суугаа гэнэ.

Харин Маск продакшн цаашдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлд оролцох эсэх нь тун эргэлзээтэй байгаа гэх. Бурханы авралаар чи ирлээ шоугаар өөрийнхөө жүжиглэх чадваргүй харуулаад авсан.

Хамтлаг нь хэзээ уран бүтээлд нь орох нь тодорхой бус байгаа учраас Өвөл гэх кино бүтээжээ. Одоо Хавар нэртэй дэлгэцийн бүтээлийнхээ зураг авалтыг эхэлсэн гэв.

error: Content is protected !!